Дулааны 2 дугаар цахилгаан станцаас 12 дахин их МВт цахилгаан болон дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай 5 дугаар цахилгаан станцыг барих төслийг гардан хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа тухай Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр: "ТЭЦ 5 Дулааны цахилгаан станцын төслийг Улаанбаатар хот гардан хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангаж байгаа. Хуучин 2 дугаар цахилгаан станцын дулаан хангамжийн асуудал Таван шар орчмоор хязгаарлагддаг. Цахилгаан эрчим хүчний хувьд 24 МВт үйлдвэрлэж байгаа бол хажуугийнх нь байршилд баригдах ТЭЦ 5 300 МВт эрчим хүч, 360 Гкал дулаан үйлдвэрлэх мөн уур үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны болон цахилгаан эх үүсвэр болон баригдахаар төлөвлөж байна" гэлээ.
буяа
2025-02-09
үнэн үү эрчим хүчний сайд мэдэгдэл хийхгүй яагаад хотын дарга мэдэгдэл хийдэг билээ??
Зочин
2025-02-09
ЭХЯ чинь ажил хийхээ больсон байх шүү !!!