Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ням гараг бүрд Засгийн газрын сайд, нийслэлийн удирдлагуудыг нэгтгэн Шуурхай штабаа удирдлагаар хангадаг. Өнөөдөр ээлжит V хуралдаанаа хийлээ. 

Хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлээд, Шуурхай штабын гишүүдэд агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг анхаарууллаа.  

Өнөөдрийн хурлаар өмнөх хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийн загвар, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүч, хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшуулал олгох журмын төсөл, ариутгах татуургын “Туул-1” коллектор, Лаг боловсруулах үйлдвэрийн асуудал, Нийслэлийн авто замын сүлжээний l тойрог замын ажлыг санхүүжүүлэх боломжит хувилбаруудын талаар хэлэлцлээ. 

Таны сурталчилгаа