2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр хайрын харилцаанд тохиромжтой байна. Найз нөхөрлөлийн харилцаанд ойлголцол үүсэх тааламжтай боломж гарч байна. Өөрөө ухаан зарж, учрыг нь олохоос нааш өмнөх ажлаа бусдын тусламжгүй оролдсоор байсан нь дээр. Гэхдээ эрүүл мэнд эмзэг байх төлөвтэйг од эрхэс зааж байна. Иймээс эрүүл мэнддээ хохирол учруулахгүй байхаар ажлын ачааллаа зөв хуваарил.
Үхэр: Асуудалд үүссэн ч яарч сандрах, түрэмгий ааш гаргах хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө сайтар хяна. Уур бухимдал төрсөн ч, сэтгэлээ барь. Тайван байх бясалгал хий. Хэцүү зүйл хийж өөрийгөө ядраахаас зайлсхий. Гэр орныхоо эд хэрэгслээ засаж сэлбэх нь танд сэтгэл ханамж бий болж чадна. Аль болох амар тайван өдөр болгохоор хичээ.
Ихэр: Таагүй харилцаатай эсвэл сайн танихгүй хүмүүст итгэх гэж бүү яар. Чухал хэрэгцээгүй эд хогшил худалдан авахаа хойшлуул. Ажил дээрх асуудлуудаа цэгцлэх хэрэгцээ гарна. Олны дунд таныг тойрон хүрээлэх хүмүүс бий болно. Хувийн харилцаанд ойлголцол хэрэгтэй байгааг од эрхэс сануулж байна. Хэн нэгэнтэй муудалцсан бол түүнээс хариугаа авах дур хүсэлд бүү авт.
Мэлхий: Өнөөдөр санамсаргүй байдлаар сайшаан дэмжигдэх өдөр болно. Урьд өмнө хийсэн ажил тань өнөөдөр шагнагдаж магадгүй. Таны амьдрал өрнүүн дэлгэр байх тул амсхийх ч зав гарахгүй бололтой. Од эрхсийн нөлөө түнштэйгээ гэрээ байгуулахад амжилттай байна гэдгийг зөвлөж байна.
Арслан: Шинэ төлөвлөгөөгөө дээд шатны байгууллага болон дарга удирдлагуудын түвшинд танилцуулах өдөр. Ингэснээр та байр сууриа бэхжүүлж чадна. Ивээн тэтгэгчдээсээ зээллэг, тусламж авах боломж гарна. Шинэ ажил эхлэхэд бэлтгэ. Гэнэтийн учрал таны ажил амьдралд нөлөөлнө. Урьдчилан харах аргагүй нөхцөл байдлаас эсвэл танаас хамааралгүй үйл явдлаас хамаарч таны амьдрал өөрчлөгдөх магадлалтай байна.
Охин: Ойр дотнын хүнийхээ бухимдаж уурласан үедээ хэлсэн үгэнд онцгой ач холбогдол бүү өг. Удахгүй муу үг хэлсэндээ уучлал гуйх болно. Хүлээцтэй байвал хурцадмал байдал аажмаар намдана. Хувийн амьдралын асуудлаа ажил дээрээ мэдэгдэж огт болохгүй. Таны ажил хэргийн ур чадварыг шалгах өдөр болно. Сэтгэл гонсгор байсан ч та юу ч болоогүй мэт харагд.
Жинлүүр: Бие махбодын болон сэтгэлзүйн их хүч гаргах өдөр болно. Өнөөдөр элдэв муу зуршлаас татгалзаж, эрүүл мэндээ сэргээх бодит санаачилга чухал. Дэмий зүйлээр цаг нөхцөөлгүй ажил төрөлдөө анхаар. Ажил хэрэг бүтэлгүйтэх хандлага илэрвэл сөрөг зан ааштай хүмүүсээс аль болох хол бай. Дарамт шахалт үзүүлдэг хүмүүсээс зай барьж, нүдэнд нь өртөхгүйг хичээ.
Хилэнц: Дарга удирдлага эсвэл хамт олонтойгоо зөрчилдсөнөөр та л хохирч үлдэнэ. Сэрэмжтэй бай. Таныг тойрсон хов жив, хэл ам их байна. Хамааралгүй яриа, хэрүүл маргаанд бүү оролц. Ажил хэргээ өөрийн санаагаар хий. Үүний тулд танд сайн хамтрагч хэрэг болно. Үг үйлдлээ хүн бүрд тайлбарлах хэрэггүй.
Нум: Эрхэлж буй үйл ажиллагааныхаа хамрах хүрээг эргэн харах шаардлага тулгарна. Үүнд одоогийн нийгмийн байдал нөлөөлөх гол хүчин зүйл болно. Хувийн амьдралаа сайн сайхан байлгахын тулд хураасан хөрөнгө, тогтоосон харилцаа холбоогоо ашиглах хэрэгтэй болно. Удаан уулзаагүй таны хүсэн хүлээсэн хүмүүстэй таарч магадгүй байна.
Матар: Амьдралын өвөрмөц талыг таньж мэдэх өдөр. Алдаа гаргана гэж айх хэрэггүй ч урьдын алдаанаасаа сайн суралцах хэрэгтэй. Та өөртөө хариуцлага хүлээхээс битгий ай. Алдаагаа бусдын өмнө хүлээн зөвшөөрч сур. Зарим хандлага таны сэтгэлийг зовооно. Өнөөдөр зарим асуудал шийдэгдсэн мэт харагдавч хэвээрээ үлдэнэ гэдгийг бүү март. Эргэлзээтэй ажилд оролцохоос зайлсхий.
Хумх: Удаан хугацааны төлөвлөгөө бүтэлгүйтсэн ч гутрах хэрэггүй. Сэтгэл хөдлөл өөрийгөө л хорлоно. Таагүй нөхцөл байдлыг засахын тулд өрсөлдөгчөө ч хүлээн зөвшөөрснөөр та юу ч алдахгүй. Харин ч хожмын ашиг орлого олох үүд хаалга нээгдэж мэднэ. Бүтээлч эрч хүчээр дүүрэн байвал томоохон төсөл боловсруулах ажилд ахиц гарна.
Загас: Өнөөдөр увайгүй байдал, ичгүүргүй үйлдэлтэй нүүр тулгарч мэднэ. Ажилдаа сайн төвлөр. Гэрээ хэлэлцээ хийхдээ сайн ажилтнаар хяналт тавиул. Бизнесийн түншүүдтэйгээ сайн холбоо тогтоо. Энэ нь танд төлөвлөсөн ажлаа хийхэд туслах болно. Сэтгэл санаагаа тайвшруулах бясалгалын дасгал хий.