Энэ долоо хоногийн 12 ордын зурхайг танилцуулж байна (2025/02/10 - 2025/02/16).
Хонь: Энэ долоо хоногт эрүүл мэнд эмзэг байх төлөвтэйг од эрхэс зааж байна. Иймээс эрүүл мэнддээ хохирол учруулахгүй байхаар ажлын ачааллаа зөв хуваарил. Зарим үед стандарт бус шийдвэр гаргаж сур. Санамсаргүй байдлаар буруу үг яриа тархахаас болгоомжил. Ажил дээр тулгарах асуудлыг даван туулахад сайн найзууд тань тусална. Шинэ мэдлэг эзэмших орчин үеийн шинжлэх ухаан судлах зэрэгт сайн. Бусдын талаар сайнаар ч муугаар ч ярих хэрэггүй. Ихэнх хүмүүс таны нэр төрийг зөв үнэлнэ. Хайрын харилцаанд хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчил ч харилцааг хөргөхөд хүргэж болзошгүй. Мэдлэг боловсрол, мөнгө санхүүгийн тал дээр сэтгэл татам ч хуурамч санал ирэх магадлалтай. Хийж буй ажил тань одоогийн үе шатандаа нэлээд эр зориг, тэсвэр тэвчээр шаардах болно. Долоо хоногийн сүүл рүү хэт төгс байдлыг хайртай хүнээсээ бүү шаард. Зарим хүмүүс гадаад өнгөнд хууртахаас болгоомжил. Бусдаас төгс төгөлдрийг хүсдэг зан тань эрсдэлд оруулахад бэлэн байна. Гэр бүлийн харилцаанд ирээдүйн амьдралын тухай яриа өрнөнө. Гэр бүлээрээ цуглах, эд хөрөнгө худалдан авах зэрэгт таатай. Санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжтой. Мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа тань материаллаг урамшуулал авчирна. Санаа нийлсэн хүмүүстэй харьцахдаа өөрийн соргог ухаанаа харуул. Ажил хэрэг болон гэр бүлийн асуудлаа аль алийг нь орхигдуулахгүй зохистой харьцааг барьж сур. Өөрийгөө зөв илэрхийлээгүйгээс болсон зөрчлийн учрыг санаачилга гарган яаралтай ол.
Үхэр: Асуудалд үүссэн ч яарч сандрах, түрэмгий ааш гаргах хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө сайтар хяна. Тайван байх бясалгал хий. Хэцүү зүйл хийж өөрийгөө ядраахаас зайлсхий. Гэр орныхоо эд хэрэгслээ засаж сэлбэх нь танд сэтгэл ханамж бий болж чадна. Амжилтыг дагаад атаархагч нар гарч ирнэ. Зарим өрсөлдөгч чинь өчүүхэн эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй байна. Удахгүй хүндрэл учирч болзошгүй тул өрсөлдөөнд бэлтгэх арга хэмжээ ав. Ажлын түнш тань хувийн төлөвлөгөөгөө сонгохыг шаардаж мэднэ. Аль болох орчин үеийн дэг журамд нийцсэн гэрээ хэлэлцээр байгуулахыг хичээ. Шийдвэр гаргах үедээ бодол санаагаа бусдад бүү тулга. Алдаагаа хүлээж, гэмээ наманчлах чадвартай бай. Илэн далангүй ярилцсаны үр дүнд найз нөхдийн маргаан ойлголцолд хүрнэ. Хувийн амьдралд зохицуулах асуудал үүснэ. Ойр дотнын хүний тань хандлага сэтгэл гонсойлгож мэднэ. Гэр бүлтэй хүмүүс хайр дурлалын элдэв асуудалд бүү орооцолд. Хайрын харилцааны бат бэх байдалд илүү анхаар. Та хувийн амьдралаа хамгаалахын тулд гэр бүлийн амар амгалан нөхөрсөг байдлыг өөрийн дур хүслээс дээгүүр тавь. Дэмий зарлага гэр бүлд тань хэрүүл маргаан гаргана. Долоо хоногийн сүүл рүү чухал шийдвэр гаргахын өмнө хуулийн зөвлөгөө ав. Зайлшгүй зардал байсан ч аль болох танахыг хичээ. Энэ үед томоохон эд зүйлс бүү худалдан ав. Мөнгөө хурдан эргэх үйл ажиллагаанд эргэлдүүл. Эсвэл банканд хадгаламж нээлгэ. Гадаад түншүүдтэй тогтоосон харьцаа мэргэжлийн хүрээнд амжилтад хүргэнэ. Бусдыг баярлуулж чадвал ертөнц дээрх бүхий л зүйлс таны сайн сайханд зориулагдсан мэт сэтгэгдэл төрнө. Сэтгэлийн их эрч хүчээр мөрөөдөхөөс ч эмээж байсан зүйлээ та бүтээж чадна. Холоос ирэх мэдээ таныг ихээхэн баярлуулна.
Ихэр: Таагүй харилцаатай эсвэл сайн танихгүй хүмүүст итгэх гэж бүү яар. Чухал хэрэгцээгүй эд хогшил худалдан авахаа хойшлуул. Ажил дээрх асуудлуудаа цэгцлэх хэрэгцээ гарна. Хувийн харилцаанд ойлголцол хэрэгтэй байгааг од эрхэс сануулж байна. Хэн нэгэнтэй муудалцсан бол түүнээс хариугаа авах дур хүсэлд бүү авт. Ажлын үүрэг даалгаврыг биелүүлэх чадвар өндөр байна. Гэхдээ хөндлөнгийн саад гарч ирнэ. Өрсөлдөгч нар дайрч буй үед илүү ухаалаг гэдгээ нотол. Өвөрмөц хариу цохилтоор тэднийг алмайруул. Хэн нэгэнд хувийн мөн чанар, байгаа байдлаараа таалагдах гэж оролдох нь таагүй санагдана. Ямар нэг эрсдэлтэй ажил эхлээд хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Учир нь та нөхцөл байдлыг зөв талаас нь дүгнэх чадваргүй байна. Томоохон худалдан авах үйл ажиллагаа бүү явуул. Бага зэргийн асуудлаа л шийдэж чадна. Алба тушаал дэвших, боломжийн ашиг олох зэрэг тохироо бүрдвэл сандарч тэвдэх хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр баяр хөөртэй мэдээ авна. Өөрийнхөө аз жаргалын төлөө бусдад саад болох хэрэггүй. Энэ үед таны сэтгэл хайр энхрийллээр дүүрэн байна. Бусдын сэтгэл зүрхийг ойлгохыг хичээ. Хойш нь тавьсан асуудлаа шийдэх шаардлага гарч магадгүй. Түгшүүр төрсөн мэдрэмжийг авна. Хайртай хүнээсээ таагүй мэдрэмж авна. Од эрхсийн тохиолоор энэ бүхнийг даван гарах ур ухаан танд бий болно. Бусдаас сэтгэл зүйн хувьд хэт хараат болохгүй байхыг хичээ. Найз нөхөдтэйгөө харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Энэ нь таны ирээдүйд сайнаар нөлөөлнө. Дотнын хүмүүсээ чухал асуудлаа шийдэхэд нь саад хийх хэрэггүй. Ахимаг насны хүмүүсийн хууч өвчин хөдөлж болзошгүй. Өөх тос ихтэй хоол хүнснээс татгалз.
Мэлхий: Урьд өмнө хийсэн ажил тань шагнагдаж магадгүй. Таны амьдрал өрнүүн дэлгэр байх тул амсхийх ч зав гарахгүй бололтой. Од эрхсийн нөлөө түнштэйгээ гэрээ байгуулахад амжилттай байна гэдгийг зөвлөж байна. Түншлэлийн сайн харилцаа ирээдүйн амьдралаа дээшлүүлэх төлөвлөгөөний үндэс болох болно. Эд хөрөнгөний асуудлаар хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхий. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн бодлогогүй худалдан авалт хийх магадлалтай. Зохистой хэрэглээг баримталж, хэмнэлт хийж чадсанаар та санхүүгийн дарамтаас зайлж чадна. Зарим хүмүүс нэлээд хэмжээний мөнгөн хуримтлалтай ч болох боломж гарна. Гэнэтийн үйл явдал болж, ажил амьдралаа зохицуулах шаардлага үүсэж мэднэ. Эрүүл мэндээ хамгаалж, дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэх нь таныг сэргээнэ. Цаашид эрч хүчийг тань сулруулж байгаа сэтгэл санааны болон бие махбодын хүчин зүйлүүдтэй шат дараатай тэмц. Туулсан алдаа, туршлагаа давуу тал болгон ашиглаж сур. Тэгвэл өмнөх алдаа амжилт болон хувирна. Долоо хоногийн сүүлээр ойр дотнын хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Зарим хүмүүс санамсаргүй зочин хүлээн авна. Сургалт дамжаанд явах, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийх зэрэгт тохиромжтой үе. Залуу хүмүүс шинэ мэдлэг, нээлт ололт хийх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байна. Уран бүтээлч хүмүүс удаан боловсруулсан бүтээл туурвил дээрээ суухад зориулж цаг гарга. Танд итгэл, ойлголцол хамгаас чухал тул тулгамдсан асуудлаа дотнын хүмүүстэйгээ хэлэлцэж, дотоод сэтгэгдлээ хуваалцахыг хичээ. Гэр бүлийн харилцаанд хүүхдүүдийн хүмүүжлийн асуудал гарна. Сурлагатай холбоотой бүхий л арга хэмжээнд нь сайн анхаар.
Арслан: Шинэ төлөвлөгөөгөө дээд шатны байгууллага болон дарга удирдлагуудын түвшинд танилцуулна. Ивээн тэтгэгчдээсээ зээллэг, тусламж авах боломж гарна. Урьдчилан харах аргагүй нөхцөл байдлаас эсвэл танаас хамааралгүй үйл явдлаас таны амьдрал өөрчлөгдөх магадлалтай байна. Од эрхэс танд бүх зүйлд энгийн хандахыг зөвлөж байна. Бусадтай зөрөлдөх хэрэггүй. Ойр дотнынхонтойгоо хүлээцтэй, өгөөмөр сэтгэлээр харьцахыг зөвлөж байна. Тусламж хүссэн хамаатан садан, найз нөхөд, танилдаа өөрийн боломжоор тусал. Сайхан дурсамж сэтгэлийг дүүргэж, ухааныг саруул байлгана. Сайн зохион байгуулагч, сэтгэл зүй өндөртэй зан чанараа харуул. Долоо хоногийн сүүл рүү өрсөлдөгч нарын зүгээс тавьсан элдэв арга саам таны ажилд саад болох байх. Хосуудын харьцаанд найрсаг бус уур амьсгал үүсэхээр байна. Хувийн амьдралдаа сэтгэл дундуур байгаа бол ажлаа сайн хийж дутуугаа нөхөж дундуураа дүүргэх хэрэгтэй. Тэвчээртэй, нягт нямбай байдал аливаа анхаарал шаардсан, хариуцлагатай үүрэг даалгавар биелүүлэх боломж олгоно. Гэр бүлийнхээ хувьд ямар асуудал хамгийн чухал болох талаар бодож, оюун санаагаа цэгцэл. Өөрийн дотоод итгэл үнэмшлээ чиг шугам болго. Аливаа хуучин ажилтай холбоотой асуудлуудаа дуусга.
Охин: Ойр дотнын хүнийхээ бухимдаж уурласан үедээ хэлсэн үгэнд онцгой ач холбогдол бүү өг. Хүлээцтэй байвал хурцадмал байдал аажмаар намдана. Хувийн амьдралын асуудлаа ажил дээрээ мэдэгдэж огт болохгүй. Сэтгэл гонсгор байсан ч та юу ч болоогүй мэт харагд. Шинэ орчинд амьдрах хүмүүс нөхцөл байдлын талаар судал. Шинэ холбоо тогтоох, амьдралдаа шинэ хэмнэл оруулах боломжийг энэ цаг үед бүү алд. Гэр бүлийн зөрчил, маргаантай асуудлуудаа зөв шийдэхгүй бол цаашдын амьдралд тань сөргөөр нөлөөлнө. Муу үр дагавар гаргах үг үйлдэл бүү хий. Долоо хоногийн дунд үеэс хойш эрч хүч дээд хэмжээнд байх тул ямар ч ажлыг амархан хийнэ. Харин түрэмгий зан авир гаргах, сул талаа харуулах зэрэг нь саад тотгорыг авч ирнэ. Сайн танихгүй хүмүүстэй илэн далангүй харьцах гэж бүү оролд. Хуулийн мэдлэг хэрэг болно. Мөн бичиг баримт бүрдүүлэх асуудлыг анхаар. Од эрхэс бүхий л зүйлд наанатай цаанатай хандахыг сануулж байна. Гадуур гарч худалдаа наймаа хийх эсвэл хурал цуглаанд оролцох боломж гарна. Гэнэтийн сайхан үйл явдал, таатай мэдээ хүлээж байна. Та олны анхаарлын төвд байх боловч зүрх сэтгэлийн асуудлаар хөөцөлдөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Харин бүтээлч тэмүүллээ дарах хэрэггүй. Хатуу үг хэлэх, хоосон ярианд автахаас зайлсхий. Хосууд муудалцаж болзошгүй. Зөв ойлголцож хэн хэндээ харилцан бууж өг. Сайтар амрахын тулд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөө. Идэвхтэй амралт биеийн эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Сүм хийдэд очиж, мөргөл үйлд. Гэр бүлдээ анхаарал тавих нь таатай байна. Зарим үед урьдын таагүй хандлага үргэлжилнэ. Гэхдээ сэтгэл зүрхээ дүүрэн баяртай болгох үйл явдал бас тохионо.
Жинлүүр: Элдэв муу зуршлаас татгалзаж, эрүүл мэндээ сэргээх бодит санаачилга чухал. Дэмий зүйлээр цаг нөхцөөлгүй ажил төрөлдөө анхаар. Ажил хэрэг бүтэлгүйтэх хандлага илэрвэл сөрөг зан ааштай хүмүүсээс аль болох хол бай. Хайр дурлалын асуудал гарах үед тэвчээргүй зан хэрэггүй. Аливаа зөрчилд зөөлөн нь хатуугаа дийлдэг зарчмыг баримтал. Хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавих нь хүйтэн хөндий байдал үүсгэж магадгүй. Битгий ганцаардан гэртээ суу. Найз нөхөд, сайн танилууд, хамаатан саднуудтайгаа уулзаж хөөрөлд. Санаандгүй таагүй явдал таныг цочирдуулж магадгүй. Хувийн зохион байгуулалтгүй, сахилга батгүй байдал, саруул ухаан дутагдсан нь ч үүнд нөлөөлнө. Ашиг орлого их олно гэсэн зар сурталчилгаанд бүү найд. Холоос мэдээ ирж магадгүй. Алс оронд болж буй ч чухал үйл явдлаас бүү хоцор. Энэ нь нэгэн хэвийн байдалдаа дассан танд шинэ хил хязгаарын нээж өгнө. Долоо хоногийн сүүл рүү үнэнч харилцагч нартайгаа ажиллахад тун таатай байна. Ажил дээрээ шинийг сэдэж, турших гэхээсээ сайн мэддэг хуучин арга барилаа хэрэглэсэн нь дээр. Таны бусдыг татах чадвар нэмэгдэнэ. Олны дунд орох үедээ биеэ зөв авч явах тал дээр сайн анхаар. Гэр бүлээ ч, ажлаа ч тэнцвэртэй авч явах цаг. Аль нэг асуудлаа зохицуулаад ядарсан ч амжихгүй байгаа бол шаргуу хандаж илүү цагаар ажиллах хэрэгтэй. Үүний хажуугаар эрүүл мэндээ хамгаалах хялбархан арга замыг үргэлж бодож, хэрэгжүүл. Олон чиглэлд хүч тарамдахгүй байхаар ажлаа төлөвлө. Од эрхсийн тодорхойгүй нөлөө таны зүг мэдээллийн олон янзын урсгалыг чиглүүлнэ. Хувийн амьдралдаа зохион байгуулалттай ханд. Ажлын алжаалаа сайн тайлж чадаагүйгээс ядарч, архаг өвчнүүд сэдэрч мэднэ.
Хилэнц: Долоо хоногийн эхээр хамт олонтойгоо зөрчилдсөнөөр та л хохирч үлдэнэ. Сэрэмжтэй бай. Таныг тойрсон хов жив, хэл ам их байна. Хамааралгүй яриа, хэрүүл маргаанд бүү оролц. Чухал үйл ажиллагаанд мөнгөө бүү харамла. Гэр бүлийнхээ хүмүүст өөрийн дотоод сэтгэл зовнил, айдсаа бүү мэдэгд. Долоо хоногийн дунд үе болон түүнээс хойш ажлын хэмнэлээ хадгалах хэрэгтэй болно. Мэдрэмжээ алдахгүй байхыг хичээ. Бодсон санаснаа шууд хэлж, сэтгэл хөдлөлөө ил гаргах хэрэггүй. Ажил дээр тав тухгүй байдлыг мэдэрнэ. Муу санаатнуудын далд явуулга илэрхий болно. Хамт олонтойгоо зөв ойлголцвол буруу хүмүүсийн үнэн төрх илчлэгдэнэ. Гэхдээ энэ бүхэнтэй муу аргаар тэмцэх гэвэл таны нэр хүнд унана. Ажлын ачааллаа тэнцвэржүүлэхийг хичээнэ. Ихэнх цагаа ирээдүйн төлөвлөгөө зохиоход зориул. Энэ онд эхлэхээр төлөвлөсөн боловч амжаагүй байгаа санаагаа хэрэгжүүлбэл удахгүй амжилт олно. Эргэн тойрныхонтойгоо муудалцаж магадгүй. Удаан хугацааны, итгэл найдвартай нөхөрлөлийг түр зуурын нөхцөл байдлаас илүүд үзэх хэрэгтэй. Таны ажлын зөв арга барилыг бусад хүмүүс үнэлэхгүй бололтой. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Эргэн тойрныхоо хүмүүсийг бүү дорд үз. Өмнөх амжилтдаа тайвшралгүй урагш тэмүүл. Ойлголцохгүй байгаа хүмүүстэйгээ сайн ярилц. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй. Буруу зуршлаа хаях төлөвлөгөөг бодит амьдрал дээр хэрэгжүүл.
Нум: Эрхэлж буй үйл ажиллагааныхаа хамрах хүрээг эргэн харах шаардлага тулгарна. Төлөвлөсөн ажлаа дахин зохион байгуулах шаардлага үүснэ. Үүнд одоогийн нийгмийн байдал нөлөөлөх гол хүчин зүйл болно. Сурсан ажлаа сайн хийвэл өөрийн хүссэн байр сууриндаа буцаж очно. Анзааралгүй өнгөрүүлсэн зүйл ирээдүйд томоохон алдагдал авч ирж мэдэх юм. Анхаарлаа сулруулж болохгүй. Бизнесийн ажил хэрэг цаг үеийн хүчин зүйлсээс хамаарч гацаанд орсон бол гаргах шийдэл олно. Асуудлыг шийдэхдээ шийдэмгий үйл ажиллагааг бүтээлч хандлагатай хослуул. Хувийн амьдралаа сайн сайхан байлгахын тулд хураасан хөрөнгө, тогтоосон харилцаа холбоогоо ашиглах хэрэгтэй болно. Удаан уулзаагүй таны хүсэн хүлээсэн хүмүүстэй таарч магадгүй байна. Баяр баясгалантай байж, өдөр тутмын уйтгартай байдлаас ангижир. Амжилтаас холдуулж байгаа зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй. Хосуудын харьцаа гал цоггүй, нэгэн хэмийн уйтгартай болж магадгүй. Хайртай хүндээ шинэлэг зүйлээр сюрприз барь. Хайртай хүндээ яг тохиромжтой үед нь сэтгэлээ нээх нь эерэг үр дүн гаргах болно. Долоо хоногийн сүүл рүү өөртөө итгэлтэй байдал санхүүгийн амжилтад хүргэнэ. Сандал ширээндээ шигдэж суух хэрэггүй. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй, алдагдалд орох магадлалтай. Уурлаж бухимдан өөрийгөө л зөвтгөх гэсэн хүн төөрөлдөж байгаа гэдгийг сануулж байна. Биеийн эрч хүч нэмэгдэх бөгөөд тогтворгүй зангаа дарах хэрэгтэй. Магадгүй зарим нэг ажил хэрэгт ямар нэгэн дорвитой өөрчлөлт гарахгүй байгаагаас болоод сэтгэл санаа түгшүүртэй байна. Бүх л төрлийн үл ойлголцол сэтгэлийг тань гонсойлгох боловч нөхцөл байдлыг өөрчлөхийг хичээ. Өөрийгөө илэрхийлэхдээ бага зэргийн түгшүүртэй байх болно. Гэхдээ та ямар ч нөхцөл байдалд зохицож чаддаг чадвараа ашигла.
Матар: Алдаа гаргана гэж айх хэрэггүй ч урьдын алдаанаасаа сайн суралцах хэрэгтэй. Өөртөө хариуцлага хүлээхээс битгий ай. Алдаагаа бусдын өмнө хүлээн зөвшөөрч сур. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх болон амьдрах таатай орчин хайх хүсэл ихэснэ. Нийгмийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Зарим нөхцөл байдал таныг амьдралаа бүрэн өөрчлөхөд тусална. Амжилтад хүрнэ гэж мөрөөдөж байгаа бол шинэ боломж хай. Мөрөөдлөө бодит болгох алхмаа яг одооноос эхэл. Дур сонирхолтой зүйлээрээ хичээллэ. Өөрийгөө зөв зуршлаар чим. Зарим хандлага таны сэтгэлийг зовооно. Асуудал шийдэгдсэн мэт харагдавч хэвээрээ үлдэнэ гэдгийг бүү март. Ажлын үр дүн муудаж магадгүй. Эргэлзээтэй ажилд оролцохоос зайлсхий. Төлөвлөөгүй гэнэтийн үйл ажиллагаанд оролцохоос шууд татгалз. Залуу хүмүүс хэрэггүй зүйлд уруу татагдана. Долоо хоногийн сүүлээр өөрийн төрөлхийн шургуу зангаа сайн ашиглахыг од эрхэс зөвлөж байна. Ажлын салбарт өрсөлдөөнтэй нүүр тулахаас бүү зайлсхий. Эдийн засагч мэргэжилтэй хүмүүсийн ажил бүтэмжтэй байна. Харин дарга удирдлагын шатанд хуучныг баримтлагч хүн байгаа бол таны санаа бодлыг чинь дэмжихгүй. Ажлын ачаалал их байснаас шалтгаалан биеийн эрүүл мэнд бага зэрэг суларна. Зугаа цэнгэл хөөцөлдөх гэж мөрөөдөх ч хэрэггүй. Өмнө нь барьж авч завдахгүй байсан хувийн ажлаа хийх хэрэгтэй болно. Романтик сонирхол тод илэрнэ. Түр зуурын харилцаа таны амьдралд тод мөргүй байх ба түүнд зориулах цаг хугацаа, эрч хүч хайран байх болов уу. Учир нь та ажилдаа төвлөрч чадвал шинэ өвөрмөц санаа гаргах чадвартай байна.
Хумх: Удаан хугацааны төлөвлөгөө бүтэлгүйтсэн ч гутрах хэрэггүй. Сэтгэл хөдлөл өөрийгөө л хорлоно. Таагүй нөхцөл байдлыг засахын тулд өрсөлдөгчөө ч хүлээн зөвшөөрснөөр та юу ч алдахгүй. Харин ч хожмын ашиг орлого олох үүд хаалга нээгдэж мэднэ. Хүн чанар ашиг сонирхол хоёр хоорондоо зөрчилдөх бололтой. Бусдын үгэнд хэт автах хэрэггүй. Сонголт хийхдээ цаг алдахгүй байх хэрэгтэй. Олон хүнтэй газраас зайлсхий. Таны сэтгэл санаа таагүй байна. Болж өгвөл хэнтэй ч битгий мууд. Өөртөө байгаа зүйлээ хамгаал. Янз бүрийн эрсдэлтэй байдалд орох хэрэггүй. Ажил дээр хөл үймээнтэй байх магадлалтай. Санхүүгийн байдал бага зэрэг дээрдэнэ. Үр хүүхдийнхээ хүмүүжлийг анхаар. Хэдийгээр зав зай муутай ч хүүхдүүдтэйгээ ярилцаж, амжилтыг нь магтаж, алдаа дутагдлыг нь шүүмжлэх зэрэгт цаг зав гарга. Долоо хоногийн сүүл рүү бие өвдөж магадгүй тул өөртөө анхаарал тавь. Цаг агаарын байдалтай холбогдуулан хоол ундаа тохируул. Шинэ орлогын эх үүсвэртэй болох санаа олно. Мэргэжлийн тал дээрх мэдээллийг сайн цуглуулж, мэдлэгээ тэл. Сурч мэдэх, өөрийгөө боловсруулах үйл явцад тань харилцааны хүрээ өөрчлөгдөх байх. Нөхөрлөл ба бүтээлч харилцааг тогтмол байлга. Албан тушаал ахихад тань өндөр эрх мэдэлтэй ивээн тэтгэгч нар гол түшиг тулгуур болно. Олон нийтийн ажилд оролцож эрх мэдэл, нэр хүндээ дээшлүүлэх боломжтой. Таатай арга хэмжээ танд эерэг энерги бэлэглэнэ. Эрхэлдэг ажил төрлөөрөө хүмүүстэй харилцан санал солилцож, шинэ харилцаа холбоо тогтоохыг чармайж ажиллавал үр дүн гарна. Хайр дурлалд төгс байдлыг эрэлхийлсээр байна. Хайрын харьцаа улам бэхжиж, чин сэтгэлийн хандлага өсөх магадлалтай. Хувийн амьдралд ахиц гарна. Ганц бие хүмүүс мэдрэмжтэй зан чанарынхаа ачаар хайр дурлалын хувьд амжилт олж чадна.
Загас: Гэрээ хэлэлцээ хийхдээ сайн ажилтнаар хяналт тавиул. Бизнесийн түншүүдтэйгээ сайн холбоо тогтоо. Энэ нь танд төлөвлөсөн ажлаа хийхэд туслах болно. Сэтгэл санаагаа тайвшруулах бясалгалын дасгал хий. Олдсон боломжийг ашиглан бүдгэрсэн харьцаагаа сэргээж ав. Өмчлөлийн маргааныг шийдвэрлэх алхам хийнэ. Мөн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оролцох, мэргэжлийн хүмүүсээс суралцахад таатай байна. Та бүхэн худалдаа наймаанд одтой байна. Чухал шийдвэрээ түргэн гарга, цаг бүү алд. Эс тэгвээс ашигтай үйлдэл хийх боломжоо алдана. Санхүүгийн тал дээр явуулах ажил хэрэгтээ төвлөр. Ямар нэгэн шинэ зүйл сэтгэж, хэрэгжүүлж байж амжилтад хүрнэ. Өмнө нь үүссэн шийдвэрлэвэл зохих асуудлуудаа багцлан, оновчтой шийдвэр гаргаж чадна. Таны сэдсэн шинэлэг санаа өндөр ашиг авчирна. Долоо хоногийн сүүл рүү найз нөхөд болон хамт ажилладаг хүмүүстэйгээ харьцахад хүндрэл гарах магадлалтай байна. Сандарч түгшин, өөрийгөө хуурмаг байдлаар өөрчлөх хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөхгүй, ухаалаг хянуур байхад л болно. Тохиолдсон бүх үйл явдлыг эргэцүүлэн сайн дүгнэ. Алдаандаа дүгнэлт хийж, цаашдын арга барилаа сонгох нь чухал. Хэт ядрахаас зайлсхий, амрахаа бүү март. Үл ойлголцлыг шийдэж, тасалдсан харилцааг сэргээх тохиромжтой цаг үе. Халуун дулаан, харилцан итгэлцэлтэй харилцаа тогтоох болно. Өөртөө итгэлтэй байвал хувийн амьдралд ашиг тустай. Хайр дурлалаа илэрхийлэх, гэр бүл болох шийдвэр гаргах зэрэгт тохиромжтой үе. Гэр бүлийн зөрчил хэрүүл маргаанаас холуур байхыг хичээ. Уран бүтээлч хүмүүс амжилттай байна. Таны бүтээл олны анхааралд хүрэх болно. Дотроо бодсон уран бүтээлийн санаагаа бодит болгож эхэлнэ.