Жүдо бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг-ын жингийн барилдаанууд болж байна. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 48 кг-ын жинд таамаг ёсоор ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар финалд шалгарсан. Тэд өмнөх хоёр жилийн улсын аваргад шигшээ шалгарч хоорондын барилдааны харьцаа 1:1 болоод байв.
Хайнаа хагалах энэхүү дуэльд таван насаар дүү ОУХМ Б.Баасанхүү хоёр вазаригаар сөхрүүлснээр улсын хошой (2022, 2023 он) аварга боллоо.
48 кг-ын медальтнууд:
Бавуудоржийн Баасанхүү (Сүлд)
Ганбаатарын Наранцэцэг (Алдар)
Отгонбаярын Хүслэн (Мэжик төв)
Ганболдын Бүрнээбаяр (Боржин төв)