Сонирхогчдын боксын 2023 оны U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Тайландын нийслэл Бангкокт эхэлнэ. Манай улсаас тивийн аваргад эрэгтэй 6, эмэгтэй 8, нийт 14 тамирчин эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Монголын боксчдын салхийг хагалж өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын хүрэл медальт Тэгшжаргалын Энхтөр шөвгийн наймд үлдэх эрхийн төлөөх тулаанаа Филиппиний Лаки Мервин Алкобертэй хийнэ.
Зарим жинд оролцогчийн тооноос хамаарч эмэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Мягмарсүрэнгийн Цэцэгдарь мөнгө, эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Оюунбаатарын Тулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д Бейсинбейгийн Жанаргуль, 52 кг-д Алтанбекийн Хулан, 57 кг-д Баттөрийн Золжаргал, 63 кг-д Ганзоригийн Бадмаараг нар хүрэл медалийн болзол хангаад байна.