Хөгжөөн дэмжигчдийн Улсын аварга шалгаруулах V удаагийн тэмцээн “UG Arena”-д амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнийг олон улсын хөгжөөн дэмжигчдийн холбооны 100 дахь албан ёсны гишүүн болох Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооноос жил бүр зохион байгуулж Улсын аваргаар шалгарсан баг, тамирчдад олон улсын тэмцээнд оролцох эрхийг олгодог.
Тэмцээнд 7 насны ангилалд 12 төрлөөр хот, хөдөө орон нутгийн 33 баг нийт 80 дасгалжуулагч, 1200 гаруй тамирчид өрсөлдлөө. Хамгийн залуу тамирчин 5 настай, хамгийн ахмад тамирчин 73 настай тамирчин оролцсон юм.