Цаг үеийн мэдээ

Хоёр улсын гэрээний баяр, амралтын өдрийн хуваарийн дагуу цагаан сараар Хятад улс хилээ гурав хоног хаах аж. Тодруулбал, нэгдүгээр сарын 22-24-ний хооронд хил хаах юм байна.

Монгол Улс, БНХАУ-ын дотоодын хууль тогтоомжид заасан дараах баяр, амралтын өдрүүдэд монгол, хятадын хилийн автозамын боомтууд амарна. Үүнд:

Шинэ жил-нэгдүгээр сарын 1-нд

Цагаан сар-шинийн 1, 2, 3

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-гуравдугаар сарын 8-нд

Ханш нээх өдөр-Дөрөвдүгээр сарын 4-нд

Олон улсын хөдөлмөрчдийн баяр- Тавдугаар сарын 1-нд

Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1-нд

Луут завины баяр-Зургадугаар сар

Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд

Намрын баяр-Есдүгээр сар

БНХАУ-ын Үндэсний баяр-аравдугаар сарын 1-3-нд

Их эзэн Чингэс хааны өдөр

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, аравдугаар сарын 29-ний өдөр багтаж байна.

Таны сурталчилгаа