"Хайрхан" нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит Монгол Улсын начин цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Л.Лха-Очир, Д.Бат-Эрдэнэ, Ш.Пүрэвгарьд нараар магнайлуулсан 256 бөх хүчийг үзэн барилдав. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Бөх Билэгт" дэвжээ, "Алдар" спорт хороо, "Хатант" интернэйшнл, "Сокол" компанийн бөх улсын харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат, "Булган Хан" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Кардеш" компани, Булган хангайн хөгжлийн төлөө сангийн бөх улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл үзүүрлэлээ. Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо,
Аврагч" спорт хороо, "Од" групп, "Их Монгол" сан, "Эм Жи Ө транс" компанийн бөх улсын аварга Оргихын Хангай, Булган аймгийн Орхон сумын харьяат "Булган Хан" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Ваян Эвэнт Холл" компани, Булган хангайн хөгжлийн төлөө сангийн бөх улсын начин Энхбатын Сумъяабат нар үлдсэн. Дунд шөвгийн наймд улсын начин Д.Цэрэнтогтох, Д.Амарсайхан, Т.Дүгэрдорж, Б.Түвшинтөгс нар шалгарлаа.