Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын 2023 оны U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкокт долоо дахь өдрөө үргэлжилж байна. 

Манай улсаас Тайландын рингд эрэгтэй 6, эмэгтэй 8, нийт 14 боксчин эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тулаанууд болно. 57 кг-ын жинд Баттөрийн Золжаргал Узбекистаны Ситора Турдибековатай, 60 кг-д Төгсжаргалын Номин-Эрдэнэ Тайландын Буапа Порнтиптэй, 63 кг-д Ганзоригийн Бадмаараг Тайландын Сомнуек Тананя, Мягмарсүрэнгийн Цэцэгдарь Узбекистаны Навбакор Хамидоватай тус тус тулалдана. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Бейсинбейгийн Жанаргуль, Алтанбекийн Хулан нар хүрэл медалийн болзол хангаад байгаа юм.

Таны сурталчилгаа