Цаг үеийн мэдээ

“UNC-2023” спорт холбооны нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэр дүнгээр 217 кг өргөж, огцом өргөлтөөр өөрийн тогтоогоод байсан 96 кг-ын дээд амжилтыг 99 болгон шинэчилсэн юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.

Таны сурталчилгаа