Сонирхогчдын боксын 2023 оны U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкокт үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Төгсжаргалын Номин-Эрдэнэ Тайландын Буапа Порнтипэд 1:4-өөр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.