Тайландын нийслэл Бангкокт болж буй сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 13 жингийн шигшээ тоглолтууд болж манай улсаас 63.5 кг-ын жинд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Оюунбаатарын Тулга мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр финалд Узбекистаны Шахбоз Юнусалиевтай тулалдаж 1:4-өөр ялагдав.