Цаг үеийн мэдээ

Олимп, дэлхийн аварга ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээний хоёр дахь өдөр Монголын бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д Э.Даваачимэг алтан медаль хүртэж, эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, 50 кг-д Ц.Намуунцэцэг, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн нар мөнгө, 55 кг-д Г.Отгонжаргал, 59 кг-д Х.Болортуяа хүрэл медалиар энгэрээ мялаалаа. 

Тэмцээний гурав дахь өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62 кг-ын жингийн медалийн төлөөх, эрэгтэйчүүдийн 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 68, 72, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаанууд болно.

Таны сурталчилгаа