Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойд зориулсан “Эко констракшн” ХХК-ийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын гарди Ө.Бат-Орших, улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.
Маргааш буюу 1-р сарын 29-ний 12:00 цагаас Малчин телевизийн 10 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай. Тус барилдааны түрүү бөх дөрвөн сая, үзүүр бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай шагнал гардана.