Малчин телевизийн 10 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч 8 даван түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, шинэ, залуу улсын арслан Б.Орхонбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Ц.Бямба-Отгон нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын харцага Х.Гантулга, улсын начин Д.Хүдэрбулга, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан А.Нармандах нар үлдэв.
Ирэх долоо хоногт буюу 2023 оны 02-р сарын 01-ний өдрийн 20:00 цагаас Алтан цомын төлөөх цувралын шигшээ найман багийн барилдаан эхэлнэ.
Эхний өдөр 20:00 цагаас Увс болон Булган аймгууд барилдах бол
02-р сарын 02-нд 20:00 цагаас Баян-Өлгий – Өвөрхангай,
02-р сарын 03-нд 20:00 цагаас Төв – Баянхонгор,
02-р сарын 04-нд 16:00 цагаас Архангай – Завхан аймгууд учраа тааран барилдана.
Мөн 02 -р сарын 05-нд 12:00 цагаас "Жем Интернэшнл" ХК-ийн нэрэмжит "Улсын харцага цолны хүндэтгэл"-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.