Цаг үеийн мэдээ

Олон  улсын жүдо  бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн эхний тэмцээн Португалийн Гранпри нэгдүгээр сарын 27-29-нд Алмада хотод боллоо. Португалийн татамид манай улсаас залуучууд түлхүү оролцсон эрэгтэй 8, эмэгтэй 9 жүдоч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл цорын ганц хүрэл медалийг авчрав.