“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 26-29-нд ОХУ-ын Красноярск хотод боллоо. 1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус тэмцээнд манай улсаас 60 гаруй бөх барилдсанаас 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл, нийт 11 медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.
Красноярскийн тэмцээний медальтнууд:
Эрхэмбаярын Даваачимэг - 59 кг - алтан медаль
Эрдэнэчимэгийн Сумъяа - 57 кг - алтан медаль
Болдсайханы Хонгорзул- 62 кг - алтан медаль
Очирбатын Бурмаа - 72 кг - алтан медаль
Түмэнбилэгийн Түвшинтулга - 61 кг - мөнгөн медаль
Цогт-Очирын Намуунцэцэг - 50 кг - мөнгөн медаль
Өлзийсайханы Пүрэвсүрэн - 65 кг - мөнгөн медаль
Энх-Амарын Даваанасан - 72 кг - мөнгөн медаль
Ганбаатарын Отгонжаргал - 55 кг - хүрэл медаль
Хүрэлхүүгийн Болортуяа - 59 кг - хүрэл медаль
Энхсайханы Дэлгэрмаа - 68 кг - хүрэл медаль