Цаг үеийн мэдээ

UWW-гийн дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн дөрвөн тэмцээний эхнийх “Zagreb Open” хоёрдугаар сарын 2-5-нд Хорватын нийслэл Загребийн “Dom Sportova Sport Hall”-д болно. Загребийн “Ranking Series”-т манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан гэсэн долоон тамирчин зодоглохоор өчигдөр эх орноосоо мордсон. Олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр тус тэмцээнийг дэнслэх бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг фото сурвалжлагчаар ажиллана.

Загребийн дэвжээнд Хассан Яздани (Иран), Кайл Снайдер (АНУ), Гено Петриашвили (Гүрж), Гажи Алиев (Азербайжан), Жейден Кокс (АНУ), Рави Кумар (Энэтхэг), Амирхоссейн Заре (Иран), Таймураз Салказанов (Словак), Юи Сүсаки (Япон), Хелен Марулис (АНУ) нарын дэлхийн шилдэг бөхчүүд хүч үзэхээр болжээ.

Таны сурталчилгаа