Цаг үеийн мэдээ

2025 оны сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний II шат хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно. Монгол Улсын шигшээ баг Сингапур, Хонгконг, Гуам, Малайз, Тайландын багтай "F" хэсэгт багтсан. Манай шигшээ баг 2022 оны арваннэгдүгээр сард эх орондоо болсон I шатанд Тайланд, Малайзтай нэг хэсэгт өрсөлдсөн тул хоёрдугаар сарын 24-нд Хонгконгтой, 25-нд Сингапуртай, 26-нд Гуамыг "UG Arena"-даа тус тус хүлээн авч тоглоно.

"F" хэсэгт өрсөлдөх 6 багаас дөрөв нь 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрх авах юм.