Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны хоёр дахь өдрийн тойрогт Баян-Өлгий, Өвөрхангай аймгууд тэнцүүхэн өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн баг 14:11-ээр яллаа. 

Өвөрхангай аймгийн багт улсын харцага Х.Гантулга /0/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/, улсын харцага Ц.Бямба-Отгон /3/, улсын начин Б.Лхагвадорж /3/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /3/, сэлгээгээр орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /2/ нийт 14 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын өсөх идэр начин Н.Мустафа /3/, сэлгээгээр орж барилдсан улсын начин Б.Баатарцол /0/, аймгийн хурц арслан У.Береке /2/, аймгийн хурц арслан М.Еркебулан /2/, аймгийн арслан Э.Тамираа /2/, аймгийн заан Е.Көптилек /2/ нар нийт 11 даваа авчээ. 

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 3.000.000 төгрөгийг Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт, хожигдсон баг 2.000.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн иргэн Х.Бахадгүлийн эмчилгээнд хандивлах юм. Өнөө орой 20:00 цагаас Төв- Баянхонгор аймгууд барилдана.

Таны сурталчилгаа