Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн тэмцээний анхан шатны тэмцээн хоёрдугаар 3-5-нд Сүхбаатар дүүрэгт байрлах "Дүүрэн" төвийн байранд болж өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 167, эмэгтэйчүүдийн ангилалд 81 шатарчин швейцарь системээр 9 өрөгт оюун ухаанаа уралдуулав. Эрэгтэйчүүдийн ангилалд Н.Содбилэгт, Б.Дүүрэнхишиг, Р.Энхбат, Б.Болд-Эрдэнэ, А.Дөлгөөн, эмэгтэйчүүдийн ангилалд Э.Төгстөгөлдөр, Г.Лхагважэд, Б.Буянхишиг, Э.Энхжин, А.Марал эхний таван байрыг эзэлсэн.
Тус тэмцээний эхний 30 байр эзэлсэн шатарчид ирэх гуравдугаар сард зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээнд оролцох эрх авсан юм.