Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн анхны "Их Дуулга" тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд (II.04-05) Францын нийслэл Парис хотод боллоо. Манай улсаас ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр 66 кг-ын жинд мөнгө, спортын мастер Одгэрэлийн Уранбаяр 73 кг-д хүрэл медаль хүртэв.

Монголын жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчид Парист үргэлжлүүлээд 50 гаруй орны бөхчүүдтэй олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоод тэндээсээ хоёрдугаар сарын 16-18-нд Тель-Авивын "Их Дуулга"-д барилдана.

Таны сурталчилгаа