Монголын бүх ард түмний спортын өвлийн XIV наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам “Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт” уриан дор өнөөдөр снөүбоардын төрлөөр эхэллээ.
Насанд хүрэгчид болон өсвөр насны ангиллаар фрийстайл, параллель слалом төрлөөр явагдаж байна. Тэмцээнд Орхон, Төв, нийслэлийн Баянгол, Баянзүрх зэрэг дүүргээс 40 орчим тамирчин оролцож байна.