Цаг үеийн мэдээ

АНУ-ын эрх баригчид энэ долоо хоногт Оросын хөнгөн цагаанд 200 хувийн татвар ногдуулна гэж Bloomberg эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

АНУ-ын эрх баригчид татвар ногдуулах талаар хэдэн сарын турш хэлэлцэж байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ийм арга хэмжээг эцэслэн зөвшөөрөөгүй байна. Үүнээс гадна эх сурвалжийн мэдээлснээр, Цагаан ордон энэхүү шийдвэрээс болж Америкийн аж үйлдвэр, тэр дундаа сансар огторгуй, автомашины салбар хохирч магадгүй хэмээн эмээж байна.

Оросууд АНУ-ын хөнгөн цагааны зах зээлд демпинг үйлчлэл үзүүлж байна гэх шалтгаанаар АНУ татвараа нэмэгдүүлэх шалтгаан болж байна гэж үзжээ.

Bloomberg-ийн тэмдэглэснээр, АНУ-д нийт хөнгөн цагааны импортын 10%-ийг ОХУ эзэлж байсан бол одоо 3%-д хүрсэн, хэрвээ татвар ногдуулбал Оросоос АНУ руу импорт бараг зогсох болно гэж тус агентлаг үзэж байна. АНУ-ын эрх баригчид Оросын хөнгөн цагааны эсрэг хориг арга хэмжээг 2022 оны 2-р сарын эхээр авч үзсэн ч энэ санаагаа хэрэгжүүлээгүй байна.

Эх сурвалж: Meduza

Таны сурталчилгаа