Цаг үеийн мэдээ

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган манай эх оронд хүрэлцэн ирээд буй Японы боксын холбооны ерөнхийлөгч Учида Саданобуг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хоёр орны боксын уламжлалт найрсаг харилцааг сэргээж, хамтарсан бэлтгэлүүдийг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 

Ноён У.Саданобу энэ санаачилгыг бүрэн дэмжиж, Монгол руу чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр төлөвлөж байгааг дуулгав. 

Тэрбээр өнөөдөр боксын УАШТ дээр очиж, манай тамирчдын тулааныг үзэж сонирхсон юм.

 

Таны сурталчилгаа