Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын төлөөх шигшээ барилдааны хоёрдугаар тойргийн хоёр дахь барилдаанд Увс – Төв аймгууд учраа тааран эн тэнцүүхэн өрсөлдсөнөөс Увс аймгийн баг 13:12-аар ялалт байгуулав. 

Увс аймгийн багт улсын гарди Ө.Бат-Орших  /4/, улсын харцага Т.Баасанхүү /3/ улсын харцага Ц.Мөнхбаяр /2/, улсын начин О.Түмэн /2/, аймгийн арслан Б.Баянмөнх /2/, нийт 13 даваа авсан бол Төв аймгийн багт улсын начин Г.Ганжад /5/ улсын начин Д.Хүдэрбулга /4/, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын заан Б.Батмөнх /1/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /0/, аймгийн арслан Н.Дашдаваа /2/, нийт 12 даваа авсан юм. 

Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа. 

Увс аймгийн багийн дасгалжуулагчаар улсын аварга О.Балжинням, Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч нар ажиллалаа. 

Өнөө орой 20:00 цагаас Архангай, Баян-Өлгий аймгууд барилдана. 

Таны сурталчилгаа