Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын төлөөх шигшээ барилдааны хоёрдугаар тойргийн хоёр дахь барилдаанд Архангай – Баян-Өлгий аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Архангай аймгийн баг 19:6-аар илт давуу ялалт байгуулав. 

Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /4/, улсын харцага Б.Зоригтбаатар /5/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, аймгийн хурц арслан С.Сүхбат /4/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /3/ нийт 19 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын начин Н.Мустафа /1/ аймгийн хурц арслан У.Береке /0/, аймгийн хурц арслан М.Еркебулан /2/ аймгийн арслан Э.Тамираа /0/, аймгийн заан Е.Көптилек  /3/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Б.Баатарцол /0/ нийт 6 даваа авсан юм. 

Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа. 

Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол нар ажиллалаа. Өнөө орой 20:00 цагаас Завхан - Баянхонгор аймгууд барилдана. 

Таны сурталчилгаа