Учир нь Монголын сагсан бөмбөгийн 60 жилийн спортын түүхэнд тодоор бичигдэх онцгой нэг содон үйл явдал 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр тохиосон билээ. Энэ өдөр удам дамжсан сагсанбөмбөгчин хүү Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын NCAA /National Collegiate Athletic Association/-гийг нэгдүгээр дивизионд улирлын анхны тоглолтоо Дэйтоны их сургуулийн Dayton Flyers Basketball багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай тоглосон явдал юм.
Хоёр жил үргэлжилсэн түүний аялал амжилтаар дүүрэн яваа. Түүний нэгэн жишээ АНУ-ын Охайо мужийн Дейтон хот 2-р сарын 10-ны өдрийг “МОНГОЛЫН ӨДӨР” болгон зарлаж нэг үгээр Шаравжамцын Энхийн-Одыг хүлээн зөвшөөрч, түүний авьяас, амжилтад том итгэл хүлээлгэлээ. Монгол Улсаа, Монголын спортын салбарыг төлөөлөн дэлхийд нэрээ гаргаж яваа Шаравжамцын Энхийн-Одын араас олон Монгол залуус, тамирчид мөрөө гаргаж амжилтаа үнэлүүлэх түүхэн өдрүүд олон байх болтугай.