Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн өсвөр үеийн Европын цомын тэмцээн өчигдөр Италийн Неаполь хотод эхэллээ. Манай улсаас тус тэмцээнд "Гүрү дожо"-гийн дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор өсвөрийн 5 тамирчин эх орноо төлөөлөн оролцож буй. Эхний өдөр охидын 52 кг-ын жинд энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д хамгийн залуудаа буюу 15-хан настайдаа хүрэл медаль хүртсэн, 2022 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Тэрбишийн Ариунзаяа Италид нийт 4 барилдаан хийж алтан медалийн эзэн болов.

Таны сурталчилгаа