Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын төлөөх шигшээ барилдааны гуравдугаар тойргийн гурав дахь барилдаанд Архангай – Баянхонгор аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Архангай аймгийн баг 16-9-өөр ялалт байгуулав. 

Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /4/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /3/,  аймгийн хурц арслан С.Сүхбат /4/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /2/ нийт 16 даваа авсан бол Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /2/, улсын начин Б.Эрдэнэхүү /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан цэргийн арслан Г.Жамбалдорж /1/, улсын начин Д.Цэрэнтогтох /1/, улсын начин Э.Батмагнай /4/ аймгийн арслан Ч.Алтангэрэл /0/ нийт 9 даваа авсан юм. 

Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа. 

Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат, аймгийн заан Б.Батгэрэл нар ажиллалаа. 

Өнөөдөр 16:00 цагаас Увс-Завхан аймгууд шигшээ барилдааны гуравдугаар тойрогт барилдана.

Таны сурталчилгаа