Цаг үеийн мэдээ

Монголын биатлоны шигшээ багийн тамирчид хоёрдугаар сарын 15-19-нд Латвийн Мадонад болох залуучуудын “IBU Cup”, гуравдугаар сарын 4-12-нд Казахстаны Шучинскт болох өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордов.

Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Э.Энхсайхан, М.Должинсүрэн, спортын мастер Б.Анхболд, залуу тамирчин Б.Сүхбат, Ж.Гантулга, Э.Хонгорзул гэсэн зургаан тамирчин, дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар багтлаа. 

Монголын биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, олимп, дэлхийн аварга, Беларусын гавьяат дасгалжуулагч Александр Попов тэндээсээ багийнхантайгаа нэгдэнэ.

Таны сурталчилгаа