Хонь:Энэ өдөр болгоомжтой байдал таныг олон таагүй байдлаас гаргана. Хамтын ажиллагаандаа хянуур хандаж, хийх алхам бүрээ тооцоол. Ямар нэг ойлгомжгүй байдал нь буруу харьцаанаас эхэлдэг гэдгийг санаж яваарай. Үр хүүхэдтэй хүмүүст сурган хүмүүжүүлэх тухай асуудал үүснэ. Бие биеэ гүнзгий мэдрэх болон сурган хүмүүжүүлэх ур чадвар зэрэг нь гэр бүлд тань найрсаг уур амьсгалыг авч ирнэ.
Үхэр:Хамт олон эсвэл дарга удирдлагын зүгээс танд таалагдахгүй хандлага илрэх магадлалтай. Од эрхсийн тохиолоор зарим үйл явдал тодорхой биш байна. Танд олон зүйлээс сонголт хийх шаардлага тулгарна. Амьдралд зайлшгүй хэрэгцээтэй эсвэл сэтгэлд тааламжтай гэсэн хэмжүүрээр сонголт хийх хэрэгтэй болно. Жижиг бэрхшээл саадыг анхаарахгүй байхыг хичээ. Таагүй үед найдвартай хүндээ л итгэж, сэтгэл доторхоо хуваалц. Таны хувьд хүндэтгэл хүлээсэн нэгэн хэрэгтэй зөвлөгөөг өгөх болно.
Ихэр:Өнөөдөр од эрхэс танд далдуур нөлөөлөхийг оролдож байна. Энэ үед дотоод хүсэл тэмүүлэл зарим нөлөөллийг саармагжуулна. Хэтэрхий зөрчилтэй нөхцөл байдалд өөрийгөө илэрхийлэх арга замыг зөн совин тань заах болно. Уулзалт хэлэлцээр харилцан ойлголцолд тулгуурлавал илүү ашигтай байна. Харин чухал бичиг баримтын нууцлалыг чандлан хадгал. Эс бөгөөс өрсөлдөгч нар ил гарсан мэдээллийг таны эсрэг ашиглах болно.
Мэлхий:Худалдан авалт хийж шинэ эд зүйлтэй болоход сайн өдөр. Өмнө тохиолдсон таагүй явдлаа зүгээр л март. Од эрхэс зарим хүслээ биелүүлэх боломж нээж байна. Өмнөх сэтгэлийн шархаа эдгээх боломжийг өөртөө олго. Харин эрх чөлөөтэй байсан нь сайхан санагддаг байсан ганц бие хүмүүсийн амьдралд хайр дурлал ирж магадгүй.
Арслан: Дэмий хов живээс татгалз. Ялангуяа найз нөхөрлөлийн хүрээн үүсэх үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхалд бүү итгэ. Олон нийтийн арга хэмжээнд оролцох бол өөрийн авьяас чадвараа дэлгэн харуулахад бэлэн бай. Олон нийттэй харьцах үедээ та өөрийнхөө олон сайн талыг олж мэдэх болно. Хамтрагч нарын зүгээс итгэл алдсан үйлдэл гарч болзошгүй ч аливаа мэдээллийг сайтар шалга.
Охин:Сайхан сэтгэлийн тус дэм таныг эрч хүчээр дүүрэн болгоно. Ажиллах чадвар урьдынхаасаа илүү байгааг харуулахын тулд үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлах нь чухал. Гэхдээ хэт их ачаалал авалгүй, эрүүл мэндээ хамгаалж амьдралдаа зөв дэглэм барих нь эрч хүчийг улам нэмэх болно гэдгийг сана. Өнөөдөр яарсан шийдвэр тийм ч оновчтой бус байна.
Жинлүүр:Шинэ төлөвлөгөөгөө зоригтой хэрэгжүүлж эхэл. Сонирхолтой хүмүүстэй уулзана. Ашигтай холбоогоо бүү тасал. Ажил, сурлага алинд нь ч хамгийн гол нь дээд зэргийн эмх журам сахих чухал байна. Гэр бүлд үл ойлголцох байдал, хэрүүл маргаан гарч магадгүй. Залуу хүмүүс бусдаас нууцалж байсан хайр сэтгэлийн харилцаагаа ил болгохоор шийднэ. Ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй хүмүүс жинхэнэ мөрөөдлөө олно. Зөв хүсэл мөрөөдөл таныг дотроос тань гэрэлтүүлнэ.
Хилэнц:Бизнесийн хувьд том боломж нээгдэж байна. Од эрхсийн нөлөөлөл хувийн амбицтай байдалд илүү түлхэц болно. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх болон тохиролцоо явуулахад хамгийн тохиромжтой цаг бөгөөд нааштай хариу танд авчрах болно. Боломжоо ашиглан хүсэл мөрөөдлөө биелүүлэх алхам хий. Өнөөдөр таамаглаагүй хүнээсээ тусламж авч, давуу тал олох болно.
Нум: Урьд өдрийн хандлага үргэлжлэх магадлалтай тул сэрэмжтэй байх өдөр. Танд төлөвлөгөө болон үйл ажиллагааныхаа арга барилыг өөрчлөх хэрэг гарч магадгүй. Хэрэв та анхаарал болгоомжтой байж чадвал, бүх зүйлийн учрыг олж чадна. Өөрийгөө бүх зүйлд дээр хянаж яваарай. Болгоомжтой байвал өрсөлдөгчийн хорон явуулгыг цагийг нь олж зогсоох болно.
Матар:Сайн таньж мэдэхгүй хүнээс туслалцаа авах шаардлага гарна. Зөв хүнээ олбол таныг амжилт хүлээж байна. Aтаархуу хүмүүсээс болгоомжил. Өнөөдөр тэднийг ялгаж харахад хэцүү байна. Өчүүхэн бодолтой хүмүүс таны ажлыг хойш татна. Хэл яриа болон биеэ авч яваа байдал нь таалагдахгүй байгаа хүмүүстэй анхааралтай харьц. Хуурмаг учрал тохиолдож болзошгүй.
Хумх:Энэ өдөр олон сонголт хийх хэрэгтэй өдөр. Гэхдээ үйл явдлыг бүү яаруул. Зүрх сэтгэлээ сонс. Материаллаг байдлаа бие даах чадвартай болгоход тань найз нөхөд тусална. Өөрийн өвөрмөц үзэл бодол, хийсвэр төсөөллүүдээ бусадтай зоригтой хуваалц. Хэн нэгэн танд зөв гарц хэлж өгнө.
Загас:Ажлын их ачаалал нийгмийн харилцаанд байнга оролцох боломжийг зарим талаар хязгаарлагдмал болгодгийг санаарай. Заримдаа зав гарган, хөгжилдөж байх хэрэгтэй. Сайн найз нөхөд тань ямар нэг асуудалтай байгаа бол таны дэмжлэг хэрэгтэй байж магадгүй. Тиймээс холбоо барьж, тусалж дэмжих найзтай гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй үе.