Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн нөгөөдөр Израилийн Тель-Авивт эхэлнэ. Парисын “Их Дуулга”-ын дараа олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан Монголын жүдочид Израильд эрэгтэй 10, эмэгтэй 8, нийт 18 жүдоч барилдана. Манай улсаас өнгөрсөн жилийн Тель-Авивын татамид Б.Цогт-Очир 60 кг-д, Г.Хэрлэн 66 кг-д, Б.Баасанхүү 48 кг-д хүрэл медаль тус тус хүртсэн юм.
Тель-Авивт хүч үзэх Монголын жүдочид:
Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Сумъяабазар, Б.Сүхбат
66 кг: Л.Өнөболд
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир
90 кг: Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг
52 кг: М.Нандин-Эрдэнэ
57 кг: О.Оюунчимэг
63 кг: Д.Есүй
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
-78 кг: О.Хүслэн
+78 кг: Д.Номинзул