Цаг үеийн мэдээ

Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтнуудын ээлжит барилдаанд 128 бөх барилдсанаас Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Намир трейд” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн начин Болоогийн Алтангэрэл түрүүлж, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Дашийн Төрбаяр үзүүрлэв.

 Их шөвөгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Ё.Гантулга, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Ховд дэвжээний бөх, аймгийн начин М.Баяржавхлан нар шалгарлаа. 

Дунд шөвгийн наймд аймгийн начин Архангайн О.Баярбаасан, Увсын Д.Урианхай, Сэлэнгийн Б.Улаалзагана,  Төвийн Л.Энхтүвшин нар үлдэв.

Маргааш 12:00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит, Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаантай. 

Таны сурталчилгаа