Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) өнгөрсөн долоо хоногт болсон Тель-Авивын "Их Дуулга"-ын дараа жин тус бүрийн дэлхийн чансааг шинэчилжээ. ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл +100 кг-ын жинд Израилийн тэмцээний өмнө жиндээ наймдугаарт эрэмбэлэгдэж байсан. Тэгвэл тэрбээр Тель-Авивт +100 кг-ын жинд алтан медаль хүртсэнээр 5 байр ахиж 4498 оноотойгоор гуравдугаар байрт бичигдэж эхэллээ.

Тель-Авивын Грандсламд 90 кг-д хүрэл медаль хүртсэн ОУХМ Гантулгын Алтанбагана 10 байр урагшилж 1805 оноогоор 25 руу дэвшив.

Таны сурталчилгаа