Сагсан бөмбөгийн Азийн аваргын урьдчилсан шатанд орох эрхийн тэмцээн “UG Arena”-д өнөөдөр эхэлнэ. Манай улсын баг 19:00 цагт Хонконгтой эхний тоглолтоо хийнэ. Одоогийн байдлаар зургаан багаас дөрвөн баг Азийн аваргын урьдчилсан шатанд орох эрхээ авна. Хонконг, Гуам, Сингапур, Малайз, Тайланд, Монгол гэсэн зургаан орны 9 тоглолтыг Premier Sports телевиз болон FIBA-ын албан ёсны Facebook, Youtube сувгуудаар шууд дамжуулна.