Япон улсад 30 дахь удаагаа зохион байгуулагдсан /КИКС СЭНШЮҮ/ Олон Улсын марафон гүйлтийн тэмцээнд хилчдээ төлөөлөн Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн шалгагч, Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер ахлах ахлагч Н.Мөнхбаяр 42 км 195м марафон, хагас буюу 21 км 095м марафонд тус бүр оролцож, нийт 6000 гаруй тамирчидтай өрсөлдөж, тэргүүн байр эзэллээ.