Цаг үеийн мэдээ

"Сидней-2000" олимпын наадмын аварга Ермахан Ибраимовын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 21-26-нд Казахстаны Алматы хотод боллоо. Тав дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Азимбайн Зейнеп оролцож залуучуудын насны ангиллын -75 кг жинд хүрэл медаль хүртэв.

Эх сурвалж: Mgl Sport