Цаг үеийн мэдээ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо шүүгчдийнхээ мэдлэг чадварыг улам дээшлүүлж, олон улсын тавцанд илүү хүчтэй өрсөлдөөн үзүүлэхийн тулд "Элит шүүгч"-ийн хөтөлбөрийг эхлүүлж, анхны элит болсон 12 шүүгчтэй гэрээ байгууллаа. 

МХБХ-ны шүүгчийн хэлтсээс 2023 онд гэхэд л анхан шатны болон зэрэглэлтэй шүүгчдэдээ зориулан нийт 35 удаагийн сургалт, семинарыг зохион байгуулна.

Шинэ залуу шүүгчдийн тоо, тэдний ур чадварт анхаардаг шигээ өндөр зэрэглэлийн тэмцээн уралдаануудыг дэнсэлдэг шүүгчдийнхээ чадварыг ахиулах шаардлагатай тул энэхүү хөтөлбөр үр дүнтэй байх нь дамжиггүй. 

ОУХБХ-ны зэрэглэлтэй долоо, МХБХ-ны "А" ангилалтай таван шүүгч нийлээд 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр "МХБХ-ны элит шүүгч"-ийн хөтөлбөр эхэлж байна. 

Элит шүүгчдийн онол техникийн сургалтыг шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр, бие бялдар, фитнесийн сургалтыг Бодибилдингийн спортын Ази тивийн аварга Д.Батчулуун удирдан явуулна.

Таны сурталчилгаа