Монгол Улс түүхэндээ анх удаа Өсвөрийн U-18 хүртэлх насны хоккейн “Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулах эрхийг авсан.
Тус насны ангиллын тэмцээнд Монгол, Иран, Туркменистан, Тайланд, Арабын нэгдсэн Эмират улс, Узбекистан гэсэн 6 орны баг тамирчид оролцоно.
Тус тэмцээнд оролцох Иран болон Арабын Нэгдсэн Эмират улсын баг өнөө өглөө Монгол улсад газардлаа.
Тэмцээн 3 сарын 11-нээс 3 сарын 17-ны өдрүүдэд Мөсөн өргөөнд болно.