"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 102, Төв аймаг үүсэн байгуулагдсаны 100, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг тус тус тохиолдуулан Төв аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд "Эх орны төлөө-2023" цогцолбор тэмцээн 3 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Уламжлалт болсон энэхүү тэмцээнийг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн зохион байгуулсан бөгөөд Төв аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 13 багийн 500 гаруй тамирчин волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, даам, дартс гэсэн төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.
Ингээд ширээний теннисийн эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт Г.Билгүүн (Төв аймгийн ЗДТГ), дэд байрт ахлах ахлагч М.Мөнхтулга (ХЗЦК), гутгаар байрт ахмад Б.Цэрэнхүү (Онцгой байдлын газар) нар, эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт Ц.Баярцэцэг (Төв аймгийн ЗДТГ), дэд байрт Б.Алтанзаяа (311), гутгаар байрт С.Мөнгөнчимэг (016) нар шалгарав.
Зуун буудалт даамны эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт ахлах дэслэгч Ч.Батбаатар (Цагдаагийн газар), дэд байрт ахлах дэслэгч Э.Амарбилэг (311), ахлах ахлагч У.Мөнгөнзаяа (334) нар, эмэгтэйчүүдээс тэргүүн байрт М.Мөнгөнцэцэг (311), дэд байрт Д.Бадамцэцэг (Төв аймгийн ЗДТГ), гутгаар байрт Ч.Бадамханд (БОАЖГ) нар магнайллаа.
Дартсаар тэргүүн байрт ахлах ахлагч Э.Мөнх-Эрдэнэ, дэд ахлагч Б.Батчимэг (Онцгой байдлын газар), дэд байрт Г.Ганбаяр, Ж.Оюуннаран (БОАЖГ), гутгаар байрт ахлах ахлагч Б.Энхбат, ахмад С.Булгамаа (Тагнуулын газар, Шүүхийн шинжилгээний алба) нар тэргүүллээ.
Сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байрт Цагдаагийн газар, дэд байрт Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, гутгаар байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн баг тамирчид шалгарч, “Шилдэг довтлогч”-оор дэд ахлагч Ч.Эрдэнэболд (Цагдаагийн газар), “Шилдэг холбогч”-оор дэд ахлагч О.Даваажаргал (311) нар тодров.
Волейболын эрэгтэйчүүдийн төрөлд Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн баг тамирчид тэргүүлж, дэд байрт Хуурай замын цэргийн командлал, гутгаар байрт Цагдаагийн газрын тамирчид шалгарч, “Шилдэг довтлогч”-оор дэд ахлагч П.Ишдорж (334), “Шилдэг холбогч”-оор хошууч Г.Энхбаяр (ХЗЦК) нар шагнагдлаа.
Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, дэд байрт Төв аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, гутгаар байрт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тамирчид шалгарч, “Шилдэг довтлогч”-оор ахлагч Э.Ариунзул (311), “Шилдэг довтлогч”-оор дэд ахлагч Т.Буянзаяа (016) нар тодорч, шагналаа гардан авсан юм.
Тэмцээний нийт дүнгээр тэргүүн байрт хурандаа Ц.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, дэд байрт Б.Отгонбат даргатай Төв аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, гутгаар байрт дэд хурандаа Ч.Алтанхуяг даргатай Төв аймгийн Цагдаагийн газрын тамирчид шалгарч, “Эх орны төлөө-2023” цогцолбор тэмцээнийг өнгөллөө.
Ахмад Д.БОЛОР