Цаг үеийн мэдээ

Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр буюу 3 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд эхлэсэн.

Энэ өдрийн 13:30 цагаас тэмцээний салхийг хагалж Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/, Тайландын багийн тоглолт болж 6:2  оноогоор АНЭУ-ын багийн ялалтаар өндөрлөсөн юм.

Мөн өдрийн 17:00 цагаас Туркменистан Узбекистаны багийн тоглолт болж, Узбекистаны баг анхны ялалтаа байгууллаа.

Монгол, Ираны багийн тоглолт тэмцээний анхны өдрийн гурав тоглолт байлаа. Тоглолт үдшийн 20:30 цагт эхэлж гурван үе тоглоход Монголын баг өрсөлдөгчөө 5:0 оноогоор буулган авч анхны хожлоо авлаа.

Монголын багийн дараагийн тоглолт 3 сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын эсрэг 20:30-аас болно.

Таны сурталчилгаа