Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн ДАШТ Энэтхэгийн Шинэ Делид эхэллээ. Монголын боксчдын салхийг 50 кг-ын жинд 2019 оны Азийн АШТ-ий хүрэл медальт “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Балсангийн Мөнгөнсаран хагалав. Тэрбээр Туркийн Топуз Рабиаг 5:0-ээр ялсан.

Б.Мөнгөнсаран дараагийн шатанд жингийнхээ чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж буй, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Испанийн Лаура Фуэртес Фернандестэй учраа таарчээ.

Таны сурталчилгаа