Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод болж байна. Өнөөдөр 48 кг-ын жинд 2021, 2022 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг 1/8 шигшээд БНХАУ-ын Ху Меитэй тулалдан 5:0-ээр ялав.
Тэрбээр маргааш Узбекистаны Фарзона Фозиловатай хүрэл медалийн төлөө тулалдана.