Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  Энэтхэгийн Шинэ Дели хотод болж байна.

Өнөөдөр 54 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал ДАШТ-ий хагас шигшээд “Токио-2020” олимпын наадамд оролцож байсан Колумбийн 32 настай туршлагатай тамирчин Ариас Кастанеда Йени Марселатай тулалдаж 1:4-өөр ялагдав. 

Анх удаа дэлхийн шилдгүүдтэй нүүр тулсан тэрбээр Шинэ Делигийн рингд 4 ялалт авч хүрэл медаль хүртсэн. М.Энхжаргал Монголын эмэгтэй боксчдоос гурав дахь дэлхийн медальтан болж байна.

Таны сурталчилгаа