Цаг үеийн мэдээ

МҮОХ-ны гишүүдийн ээлжит хурал өнөөдөр “Корпорейт” зочид буудлын их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн ирэх ёстойгоос 108 нь хүрэлцэн ирж, 60 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм. 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хурлыг нээж хэлсэн үгэндээ 2023 онд Монголын тамирчдыг олон тэмцээн, олон том наадмууд хүлээж байгааг дурдаад, эдгээр тэмцээнд амжилт гаргахад МҮОХ-ны нийт гишүүдийн үүрэг оролцоо чухал болохыг онцлов. 

Хурлын эхэнд гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар крикет болон люж чарганы холбоог МҮОХ-ны гишүүн байгууллагаар элсүүлэхийг дэмжлээ. 

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулсан бол Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар төлөвлөгөө, төсвийг хэлэлцүүлж батлууллаа. 

Мөн хурлын үеэр МҮОХ-ны Хянан шалгах зөвлөл мэдээлэл хийснээс гадна нийт гишүүдийн олонхын саналаар МҮОХ-ны дүрмийн зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Таны сурталчилгаа