Олон улсын хоккейн холбоо (IHHF)-ны IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 23-26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод боллоо. “Степп арена”-д өнөөдөр тойргийн сүүлийн тоглолтууд боллоо. Өчигдөр Филиппинд нэмэлт цагт 6:7-гоор харамсалтай хожигдсон Монголын шигшээ баг өнөөдөр сүүлийн тоглолтоо Индонезийн шигшээ багтаа хийж 5:1-ээр хожив. Хэдийгээр манай хоккейчид III дивизионы дэлхийн аваргад өрсөлдөхөө түр хойшлуулсан ч нутагтаа түүхэн амжилтаа үзүүлж мөнгөн медалийн эзэд боллоо.