Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн долоо хоногт Тбилисид зодоглосон Монголын жүдочдын дараагийн зогсоол нөгөөдөр Туркэд эхлэх Антальягийн “Их Дуулга”. Сар гаруйн дараа Катарын нийслэл Дохад эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өмнөх том сорилго тус тэмцээнд 84 орны 620 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. 

Манай улсаас Тбилисигийн Гранд Сламд зодоглосон тамирчид дээр ОУХМ Б.Эрхэмбаяр (66 кг), ОУХМ Г.Алтанбагана, ОУХМ Л.Сосорбарам (52 кг), ОУХМ Л.Энхрийлэн (57 кг) нар нэгдэж Туркийг зориод байна. 

Антальяад зодоглох Монголын жүдочид:

Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Г.Болор-Очир

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Л.Сосорбарам

57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

63 кг: Б.Ганхайч

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

-78 кг: О.Хүслэн

Таны сурталчилгаа