3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д оролцож буй Монголын эрэгтэй шигшээ Сингапурыг 22:9-өөр итгэл төгс хожсоноор хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд өрсөлдөх болзлоо хангав.
Манай шигшээ тоглолтыг тун эрчтэй эхлүүлж, 13:0 гэсэн давамгайллыг бий болгосон. Улмаар энэ давуу талаа хадгалсаар ээлжит хожлоо байгуулав.
Э.Дөлгөөн 7 оноогоор багаа тэргүүлсэн бол Д.Дэлгэрням 6 оноо, 8 самбар авсан юм. Мөн А.Ананд 5, О.Энхбаатар 4 оноо авч, багаараа тун жигд тоглолоо.
Монголын шигшээ маргааш шөвгийн 8-д Казахстаны эсрэг хүч сорих болно.